ДОРНОГОВЬ: Нөөцийн мах худалдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-01 12:31:57

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Төв суурин газрын хавар, зуны улирлын хүн амын махны хэрэгцээг хангах зорилгоор Дорноговь аймаг орон нутгийн төсвөөр үхэр 30 тонн, хонь 50 тонн, ямаа 20 тонн нийт 100 тонн махыг хувийн хэвшлийн компаниар гэрээний үндсэн дээр бэлтгэжээ.


Нөөцийн махыг "Үзүүрт зараа" ХХК 4 дүгээр сарын 1-нээс эхлэн Сайншанд суманд есөн цэг, Замын-Үүд суманд хоёр цэгт, Зүүнбаян багт нэг цэгт худалдаанд гаргаж эхэлсэн байна. Үхрийн нэг кг ястай мах 10000, цул мах 13000, хонины нэг кг мах 8000, ямааных 6000 төгрөгөөр тус тус худалдаж байгаа юм.


Орон нутгаас төв суурин газрын хавар, зуны улирлын хүн амын махны хэрэгцээг хангах, махны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулах бодлого баримталж байна гэж мэдээлэв.

相关新闻