Монголын багш нарын баярыг 50 дахь жилдээ тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-03 15:38:41

Дэлхийн багш нарын өдрийн 50 жилийг угтаж  Ховд  аймгийн сургууль, багш нар  ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлж байна.

Багш нарын баярыг 50 дахь жилдээ тэмдэглэж байгаа ахмад багш Б.Шоовдой “ Дүн өвлөөр хөх ногоон дээлээр ижилссэн бяцхан жаалууд, тав зургаахан багш, цөөн хэдэн ажилчид  өглөө эрт  бүтэн сайн өдөр сургуулийн дөрвөлжин цагаан байшингаа бүчсэн байлаа. Энэ цаг үе бол 1966 оны 2 дугаар сарын 04-ний ням гараг багш нарын баярын өдөр байсан” гэж дурсан  ярьлаа.

Тэрээр анх Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын  бага сургуульд байхдаа анхны багш нарын баяраа тэмдэглэж ийнхүү  байжээ.

Монголын багш нарын баярын өдөр нь Ахмад багш нарын хүсэн хүлээж туршлагаа дэлгэрүүлдэг, ажиллаж байгаа багш нарын тэргүүн туршлага дэвшилттэй арга барилуудыг түгээн дэлгэрүүлдэг сайхан өдөр юм.

Энэ өдрүүдэд нээлттэй хичээлтэй тэргүүний багш нарыг шалгаруулан тайлан үзэсгэлэнгүүд гаргаж туршлага, дэвшилттэй арга ажиллагаануудыг судалж илрүүлэн түгээн дэлгэрүүлдэг байсан тухай Монгол улсын зөвлөх багш Л.Эрдэнэ ярьж байна.

Тус  аймагт  багш  нарынхаа 50 жилийн ойг анхнаас тэмдэглэж ирсэн 80-аас дээш настай ахмад багш Д.Сайлаа, Б.Пунцагдулам, Я.Шуумай, Б.Чингэл, Р.Тариа, Б.Бямбажамц нар болон  Монгол Улсын гавьяат Багш Д.Батчулуун, Ч.Дашзэвэг, Л.Норолхоосүрэн, Г.Дашдондог нарын 50 гаруй багш одоо ч хойч үедээ үг сургаалаа хайрлаж явна.v

                                                                                                       А.Бямбасүрэн

相关新闻