Аж ахуйн нэгж 1 хувийн татвар төлснөөр улсын орлого 30 тэрбумаар буурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГАж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувьтай болгох хуулийн төслийг Сангийн яам УИХ-д өргөн барьсан.
Тодруулбал Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйлдвэрлэл эрхэлж буй 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой бол нэг хувийн татвар төлөх боломжтой болох аж. Үүнд аж ахуйн нэгжийн 90 орчим хувь нь хамрагдах боломжтой юм байна. Ингэснээр татварын орлого урьдчилсан тооцооллоор 30 орчим тэрбум төгрөгөөр буурах төлөв гарчээ.
Хуулийн төсөлд тусгаснаар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй мал аж ахуй, газар тариалан, хүнс, хувцас болон нэхмэл, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 2021 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэл 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан хэмээн Сангийн сайд онцолсон.
Б.Заяа