Үнэ тарифыг хөнгөлөх журам гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн аж ахуй нэгж, иргэдийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” ОНӨХХК-ийн захирал Т.Азбаяр тушаал гаргаж Сайншанд сумын хувийн хэвшлийн жижиг бизнес эрхлэгч нарт үзүүлэх хөнгөлөлтийн журмыг баталлаа.
Дээрх журамд хамрагдах хэрэглэгчид дулаан, цэвэр, бохир усны өргүй байх ёстой бөгөөд нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор төлбөрөө төлсөн бол үнийн дүнгийн 20 хувийг, 110-20 хоногт төлсөн бол үнийн дүнгийн 10 хувийг дараа сарын үйлчилгээний төлбөрөөс хөнгөлж чөлөөлөлх аж.
Борлуулалтын хөнгөлөлтийн зорилго нь хэрэглэгчдээс орох мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх замаар борлуулалтын авлагыг бууруулах, эдийн засгийн хүндрэлтэй үед борлуулалтын хөнгөлөлт үзүүлэх замаар хэрэглэгчдийг дэмжихэд чиглэгдэх бөгөөд 10 дугаар сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих юм.
Х.Эрдэнэбулган