ӨМНӨГОВЬ: Отрын малчдад өвс болон бусад шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-03-13 08:54:18

Даланзадгад, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгийн 90 гаруй хувийг хамарсан зудтай байгаагаас үүдэн малчид хөрш зэргэлдээ аймгуудад отроор хаваржиж байна.

 

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбатаар ахлуулсан ажлын баг гуравдугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн нутагт оторлож байгаа малчидтай уулзаж, шаардлагатай тусламжийг хүргэлээ.

 


Орон нутгийн малчин өрхүүдэд үнэ төлбөргүй олгох өвс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмийн хэрэгсэл, ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн болон иргэд, аж ахуйн нэгжийн хүмүүнлэгийн хандив тусламжийг Дундговь аймгийн Луус суманд оторлож байгаа малчдад хүргэх ажлыг зохион байгуулжээ.

 

Дундговь аймгийн 10 сумын нутагт Өмнөговь аймгийн 150 гаруй малчин өрхийн 90 гаруй мянган мал оторлож байна.

 

Уулзалтын үеэр малчид өмнөх жилүүдээс цас харьцангуй их орж хэт хүйтэрснээс мал бэлчээрлэхэд хүндрэл үүсэж, өвөлжилт хүндэрч байгаа энэ цаг үед орон нутгийн зүгээс өвс, тэжээлээр хангаж байгаад баярлаж талархсанаа илэрхийлжээ. 

相关新闻