ДОРНОГОВЬ: Залуучуудын хөдөлмөр зуучлалын төвийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-04 08:48:25

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ, Хутагт Мөрөн ХХК-тай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор цагийн болон байнгын ажлын байранд холбож зуучлах “Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв”-ийг гуравдугаар сарын 2-нд нээлээ.


Тус төвөөр дамжуулан оюутан, залуучууд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдаж, хөдөлмөрт бэлтгэж дадлага хийх, байнгын болон цагийн ажлын байранд зуучлуулах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр олон талын үйлчилгээнд хамрагдах боломжтой.


Мөн хэрэглэгчдэд үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэх зорилгоор myjob.mn сайт болон аппликейшнээр дамжуулан сонирхсон ажлын байранд зуучлах ажлыг гүйцэтгэх аж. “Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв” Сайншанд сумын худалдаа үйлчилгээний “Амгалан төв”-ийн гурван давхарт байрлаж иргэд, оюутан залууст хэрэгцээт мэдээлэл түгээх, төсөл хөтөлбөр, сургалтуудад хамрагдах боломжийг бүрдүүлээд байгаа юм.


Дорноговь аймагт уул уурхай, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт ажлын байрны эрэлт хэрэгцээ их байгаа аж.

相关新闻