ДОРНОГОВЬ: Эрэгтэйчүүдийн кабинет нээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторын тасагт “Дэзэрэт" олон улсын энэрлийн байгууллагын дэмжлэгээр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээ шаардлагыг хангасан стандартын Урологийн кабинетыг хоёрдугаар сарын 21-нд шинээр нээлээ.
Дорноговь аймгийн эмнэлэгт урологи, андрологийн хоёр эмч бэлдсэн боловч кабинет байгуулаагүй учраас бэлтгэгдсэн эмч нар хавсран ажил гүйцэтгэж байсан бол одооноос эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгийг дагнасан хэлбэрээр үзүүлэх боломжтой болжээ.
Ташрамд, эрчүүд эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй,
урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй, ажлын ачаалал, стресс хийгээд хэт
удаан сууж ажилладаг, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, хорт
зуршил зэрэг олон шалтгаанаас үүдэж өвчлөх нь илүү байдаг хэмээн
аймгийн Нэгдсэн
эмнэлгээс мэдээлэв.