СЭЛЭНГЭ: Ойрын хоногуудад шөнөдөө -40 хэм хүрч хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын хоногуудад шөнөдөө -35-40 градус, өдөртөө -19-24 градус хүйтэн байхыг УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа.
Хоёрдугаар сарын 18-ны 20.00 цагаас 19-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр
Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -33-38 градус, өдөртөө -20-25 градус хүйтэн байна.
Сүхбаатар
хот орчмоор солигдмол үүлтэй. Цас орохгүй Салхи баруун хойноос секундэд 4-9
метр. Агаарын температур шөнөдөө -34-36 градус, өдөртөө -20-22 градус хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 20-24-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 23-нд
ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи
баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө -35-40 градус,
өдөртөө -19-24 градус хүйтэн байна.
Хугацааны
сүүлчээр хүйтний эрч суларна.