Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 
                                                                    Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа.
Тус хуралдаанаар цаг агаарын нөхцөл байдлыг үнэлж, Улсын Онцгой комиссын мэдээллийг сонсох аж. Хуралдаанаас зарим шийдвэрийг гаргах юм.
Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог тогтсон хуваарьтай.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    