БАЯН-ӨЛГИЙ: ЭЕШ-ын дүнгээр улсад тэргүүлсэн сургуулиудын жагсаалтад Баян-Өлгийн хоёр сургууль оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Боловсролын үнэлгээний төвөөс ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор чанарын үнэлгээний судалгааг жил бүр хийж байна.
Судалгааг үндэсний хэмжээнд түүврийн аргаар зохион байгуулдаг.
Өнгөрсөн оны боловсролын чанарын үнэлгээний судалгаагаар ЭЕШ-ын тав буюу түүнээс дээш төрлийн хичээлийн дунджаар улсад тэргүүлсэн 25 сургуулийн үзүүлэлтийг тусгайлан гаргажээ. Тухайн жагсаалтад Баян-Өлгий аймгаас хоёр сургууль орсон байна.
Жагсаалтыг ЭЕШ-аас 683.5 оноогоор Улаанбаатар хотын "Оюунлаг" сургууль тэргүүлжээ. Харин 678.4 оноогоор Баян-Өлгий аймгийн "Эмпати" сургууль удаалжээ.
Тус аймгийн "Бастама" сургууль 620.2 оноогоор 19 дүгээр байрт эрэмбэлэгдсэн
байна.