СЭЛЭНГЭ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар
сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагааннуур, Орхон,
Орхонтуул сумын нутгаар өнөөдөр цасан шуурга шуурна.
Энэ сарын 16-17-нд шилжих
шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаашдаа нийт
нутгаар хүйтэрнэ.
2 дугаар сарын 15-ны 20.00 цагаас 16-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар үүлшинэ.
Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нийт
нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.
Агаарын температур шөнөдөө -18-23 градус, өдөртөө -7-12 градус хүйтэн
байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан
шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Агаарын температур
шөнөдөө -17-19 градус, өдөртөө -9-11 градус хүйтэн байна.
2 дугаар сарын 17-21-нийг хүртэлх 5
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 17-нд ихэнх сумын нутгаар бага
зэргийн цас орж шуурна.
Бусад хугацаанд цас орохгүй. Салхи
баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө -28-33
градус, өдөртөө -19-24 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ.