СҮХБААТАР: 168 иргэний амь, эд хөрөнгийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-14 10:47:50

Баруун-Урт 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 35 автомашин, 126 том хүн, 42 хүүхэд нийт 168 иргэний амь, эд хөрөнгийг авран хамгаалжээ.


 

Дээрх өдрүүдэд ОБГ-т 21 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Цасанд суусан, тээврийн хэрэгсэл нь шатахуунгүй болсон, төөрсөн гэх дуудлага зонхилж байсан бөгөөд ихэвчлэн сар шинийн золголт хийхээр явж байсан орон нутгийн иргэд байжээ.  



相关新闻