ДОРНОГОВЬ: Ихэнх нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-13 14:31:24

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Луу жилийн хаврын тэргүүн сар гарсан энэ өдрүүдэд Дорноговийн нутгаар цаг агаар тогтворгүй бөгөөд салхи шуургатай өдрүүд үргэлжлэхийг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Хоёрдугаар сарын 13-нд зарим газраар, 18-нд ихэнх нутгаар цас орох аж. Ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй байх бөгөөд салхи секундэд 8-13 метр, 15,17,18-нд зарим үед секундэд 14-16 метр хүрч, цасан болон явган шуурга шуурахыг анхаарууллаа. Агаарын температур 13,14-нд шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15  хэм хүйтэн байх аж.

相关新闻