ДУНДГОВЬ: Компьютер томографын шинжилгээг 125 хүн хийлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-02 12:06:50
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны 7 дугаар сард компьютер томографын аппарат суурилуулж, 2024 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар 125 хүнийг оношилгоонд хамруулжээ.


Ингэснээр тус аймгийн иргэд оношилгоо, шинжилгээ хийлгүүлэхээр 3 дугаар шатлалын эмнэлэг явах чирэгдэл багасч, үйлчилгээг орон нутагтаа авдаг болсон байна.


Компьютер томографын оношилгоогоор гавал ясны хугарал, тархины цус хуралт, тархины эпидурал цус хуралт, тархины субдурал цус хуралт, тархины субдурал шингэн, Intraosseous meningioma, эрүү ясны хугарал, шилбэ ясны эмгэг хугарал, хүзүүний хугарал, бүсэлхий нурууны хугарал, элэгний хавдар, бүдүүн гэдэсний хавдар, өндгөвчний хавдар, цөсний ерөнхий сувгийн чулуу гэх мэт өвчлөлийг оношилж, цаг алдалгүй эмчлүүлж байгаа аж.


Тус оношилгоонд хамрагдахын тулд нарийн мэргэжлийн эмчээр үзүүлэн цаг авч үйлчлүүлэх бөгөөд ЭМД-гүй бол  тодосгогч бодистой шинжилгээг 210000, тодосгогчгүй шинжилгээг 120000 төгрөгөөр төлбөртэй хийхийг тус байгууллагаас тодотголоо. 



相关新闻