АНУ, Хятадын цэргийн хамтын ажиллагааны чухал механизмуудыг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-31 09:35:09

НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 31 /TASS/. Вашингтон, Бээжин хоёр цэргийн хамтын ажиллагааны хэд хэдэн чухал механизмыг оператив шуурхай түвшинд сэргээсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан мэдэгдэв.


Цэргийн хамтын ажиллагаа нь "ямар ч үед, ялангуяа хурцадмал үед чухал ач холбогдолтой" гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Талууд хиймэл оюун ухааны салбарт шинээр яриа хэлэлцээг ирэх хавар хийж эхлэхээр болсныг Америкийн ерөнхийлөгчийн туслах мөн мэдээлжээ. Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй Америк, Хятадын удирдагчдын утсаар хийх яриа хэлэлцээний  талаар хоёр тал тохиролцсон байна. 


2023 оны 11 дүгээр сарын дундуур Сан-Францискод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ши Жиньпин, Байден нар хэлэлцээ хийсний дүнд хоёр орны цэргийн хамтын ажиллагааг сэргээх шийдвэрийг гаргасан юм.

相关新闻