ОРХОН: Чандмань багт 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-30 15:48:47
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын Чандмань багийн VII хороололд 150 хүүхдийн багтаамжтай “Баян-Өндөр” цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. 



Монгол Улсад улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэг, сургуулийг барьдаг бол Орхон аймаг сумын хөрөнгөөр анх удаа цэцэрлэг барьсан нь онцлог юм.


Тус цэцэрлэгийн барилгыг Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2,8 тэрбум төгрөгөөр, инженерийн дэд бүтцийг орон төсвийн 1,1 тэрбум төгрөгөөр “Хөх тавилан” ХХК барьжээ.


Хоёр жил үргэлжилсэн тус цэцэрлэг өнөөдрөөс хүүхдүүдээ авч эхэлсэн байна. Нийт 27 ажлын байр шинээр бий боллоо.

 

相关新闻