ОРХОН: Малчдад өвс, тэжээлийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр
сарын 26 /МОНЦАМЭ/. Сар шинийн баяраас өмнө Жаргалант,
Баян-Өндөр сумын “Аюулгүйн
нөөц”-д байгаа өвс,
тэжээлийг малчдад үнэ төлбөргүй олгоно.
Аймгийн Онцгой комисс
хуралдаж хоёр сумын мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдал, өвс, тэжээлийн нөөц хуваарилалтын талаар хэлэлцлээ.
Мөн энэ үеэр өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах,
малчдаа эргэж тойрох ажлын хэсгийг байгуулж
таван чиглэлд 16 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж ажиллахаар
боллоо.
Сүүлийн долоо хоногийн эрс хүйтрэлтээр малчид хээлтүүлэгч болон
төл малаа ялган тэжээлд оруулж эхэлсэн бөгөөд тэд бэлтгэсэн хадлангийнхаа 55
орчим хувийг, тэжээлийнхээ 40 орчим хувийг зарцуулсан тул сумдын “Аюулгүйн нөөц”-д байгаа өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн байна.