Монгол Улс саарал жагсаалтаас гарсан нь гадаад төлбөр тооцоо хийх боломж олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-24 17:10:34

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2019 онд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын саарал жагсаалтад орж байсан. Ингэснээр манай улсын арилжааны банкууд гадаад төлбөр тооцооны системээс хасагдаад байсан юм. Тэгвэл одоо Монгол Улсаас дэлхийн 100 гаруй улс руу валютын төлбөр тооцоог 24 цагийн дотор шуурхай хийх боломжтой боллоо. 


Гадаад төлбөрийг шууд хийх болсныг Монгол Улс саарал жагсаалтаас гарсантай холбон тайлбарлаж байна.


Тодруулбал, Худалдаа, хөгжлийн банк АНУ-ын “BNY Mellon” банктай гүйлгээ хийх гадаад хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Ингэснээр Монгол Улсын 2019 оноос тасраад байсан ам.долларын буюу валютын гадаад төлбөр тооцооны систем ажиллаж эхэллээ.   

Нэмж мэдээлэхэд, Монгол Улс ФАТФ-аас тавьдаг үнэлгээ бүхий нийт 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Азийн анхны орон болсныг өнгөрсөн намар зарласан юм. 


相关新闻