ӨМНӨГОВЬ: Аймгийн хүн ам 2,2 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2024
оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг 2023 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 75458
хүн амтай болсон судалгааг аймгийн Статистикийн хэлтсээс гаргажээ.
Энэ нь нэг жилийн хугацаанд хүн ам
1616 буюу 2,2
хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийт хүн амын 50,01 хувь нь буюу 37738 эрэгтэй,
49,99 хувь буюу 37720 эмэгтэйчүүд, насны хувьд 33,2 хувийг 14 хүртэлх насны хүүхэд, 59,5 хувийг 15-59 насны, 7,4 хувийг
60-аас дээш насны иргэд эзэлж
байна.