СЭЛЭНГЭ: Сургуулиудад эко танхим байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-19 16:01:38

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ийн лаборатори 4-р сургууль, Алтанбулаг, Шаамар сумын сургуулиудад "Эко танхим" байгуулжээ.  

           

Тус сургуулиудад байгуулж байгаа эко танхим нь багш, сурагчийн ширээ сандал, номын шүүгээ, ханын самбар, олон үйлдэлт принтер, зөөврийн компьютер, 75 инчийн ухаалаг самбар, зургийн аппарат зэрэг цогц хэрэглэгдэхүүнтэйгээрээ онцлог аж.

 

Дээрх тоног төхөөрөмжийг гэрээний дагуу “Хашхан” ХХК, “Саммит Компьютер технологи” ХХК-иуд нийлүүлжээ.

 

Урд нь тус сургуулиудын 1-12-р ангийн хөтөлбөр буюу багш, сурагчийн гарын авлагын багц, хэрэглэгдэхүүн, жижиг тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Мөн захирал, багш нарт сургалт зохион байгуулж, арга зүйн шинэ санааг гаргах ажлуудыг хийсэн байна.

           

Энэхүү эко танхимыг Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд байгуулж байгаа аж.

 

Мөн дээрх хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-аас хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III" төсөл, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд чухал ач холбогдол бүхий газруудын үр ашигт байдал, тогтвортой менежментийг сайжруулах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой ажээ.

 

相关新闻