Бүх аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-19 15:32:24

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Манай улс 2023 онд нийт 560 км авто зам ашиглалтад хүлээн авчээ.


Олон жил удааширсан Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал, дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Таван цагариг" зорилт дэвшүүлж Монгол Улс урд, хойд хөрш Ази-Европыг холбосон авто замын босоо 5, хэвтээ 2 коридортой болохоор ажиллаж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.


Ингэснээр Монгол Улс бүх аймгийн төвүүдээ хатуу хучилттай авто замаар холбох Мянганы зам”-ын хоёр дахь ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал:

  • Хэнтий аймгийн Дадал сумаас Ховдын Булган, Дорнод аймгийн Халхгол сумаас Баян-Өлгийн Цагааннуур хүртэл,
  • Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнодоос БНХАУ руу,
  • Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатараас ОХУ руу холбогдох авто замын 7 коридортой болох юм.   
相关新闻