ӨМНӨГОВЬ: Хөрш орны Альшаа аймагтай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-19 15:25:58

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржоор ахлуулсан ажлын баг БНХАУ-ын Сэхэ боомтод ажиллаа.

 

Ажлын баг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймагтай хамтын ажиллагаа эрчимжүүлэх зорилгоор аймгийн удирдлага болон Хилийн боомтын зөвлөл, боомтын удирдлагуудтай  ажлын уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр сар шинийн баярыг угтсан хамтарсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.


 

Энэ удаагийн уулзалтаар хил орчмын аялал жуулчлалыг дөрөвдүгээр сараас эхэлж улмаар жуулчид хүлээн авч хил орчмын бүс нутгийн маршрутын дагуу 5-6 хоногийн аяллыг тогтмол зохион байгуулахаар болжээ.

 

Тэгвэл эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн 2024 оны хоёрдугаар сард хамтран ажиллах санамж бичгийг байгуулж уламжлалт эмчилгээний эмч, мэргэжилтнүүдийг харилцан туршлага судлуулах, өндөр настан, зорилтот бүлгийн иргэдэд нүдний болор суулгах эмчилгээг хийхээр төлөвлөсөн байна.


 

Харин боловсролын салбарт багш солилцоо үйл ажиллагааг зохион байгуулж харилцан туршлага судлуулах ажлыг гуравдугаар сараас эхлэх аж. Мөн хил хооронд зорчигчдын зорчих автобусыг Шивээ хүрэн боомтоос нэмэгдүүлэн ажиллахаа илэрхийлжээ. 

相关新闻