ӨМНӨГОВЬ: Орон сууцны хөтөлбөр эрчимтэй хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилго бүхий “Шинэ мянган айл” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байна.
Тус хөтөлбөр хэрэгжсэнээр иргэд сум орон
нутагтаа ая тухтай, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэж байгаа юм.
Өмнөговь аймагт 2023 онд орон сууцжуулах хөтөлбөрт 15 сумаас нийт 208 айл өрх хамрагдсан байна.
Орон сууцжуулах хөтөлбөрт төрийн алба хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эх, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй иргэн, залуу гэр бүлийг тавигдсан шаардлагын дагуу шалгаруулан хамруулжээ.
Мөн хөтөлбөрийн хүрээнд шинээр орон сууцнуудыг барьж ашиглалтад
оруулахын зэрэгцээ ашиглалтын хугацаа дууссан орон сууцнуудыг буулгаж шинээр
барих дахин төлөвлөлтийн ажлыг хийж, хуучин байранд оршин сууж байсан иргэдийг
тав тухтай шинэ орчинд амьдрах боломжоор ханган өгч байгаагаараа онцлог, ач
холбогдолтой юм.