ЗАВХАН: Мод тарьж ургуулах иргэдийн тоо өсөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-01-16 09:36:20

Улиастай, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймаг өнгөрсөн жил ойн нөхөн сэргээлтийн ажилд 254 сая төгрөг зарцуулжээ. Улсын төсвийн хөрөнгөөр Түдэвтэй суманд 20 га талбайд ойжуулалт, Түдэвтэй, Нөмрөг, Баянтэс, Яруу сумуудад 120 га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг хийсэн байна.

Мөн Тосонцэнгэл, Түдэвтэй сумын ойн сангийн 35 га талбайд арчилгааны огтлолт, Баянтэс, Тосонцэнгэл сумдад 7 га талбайд үр түүх талбай тусгаарлах ажлыг хийжээ.

Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Нөмрөг, Түдэвтэй, Цэцэн-Уул, Сонгино сумын ойн сангийн 25000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг тус тус хийж нийт 25182 га талбайд ойн нөхөн сэргээлт, ойн төлөв байдлыг сайжруулах ажлыг хийсэн аж.

Ойн нөхөн сэргээлтийн ажилд 254 сая төгрөг, ойн хөнөөлт шавтай тэмцэх ажилд 1 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан. Өнгөрсөн жил ойг нөхөн сэргээх, арчлах ажилд зарцуулсан хөрөнгө өмнөх жилүүдээс өссөн гэж орон нутгаас мэдээлэв.

Түүнчлэн жил бүр мод тарих, арчлах, хамгаалах иргэдийн тоо өсөж байна. 

Ялангуяа Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд мод тарилтын ажилд 1743 иргэн, 193 аж ахуйн нэгж, байгууллага оролцож аймгийн хэмжээнд 532 мянган модыг тарьж, арчлан ургуулж байна. 

相关新闻