ХЭНТИЙ: Нийт 20804 толгой мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-13 12:13:34

Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн 31 өрхийн 20804 толгой мал отроор өвөлжиж байна. 

Тодруулбал, Галшар сумын 10 өрхийн 2632 толгой мал Дорнод аймгийн Матад суманд, Дархан сумын 16 өрхийн нийт 14698 толгой мал Дундговь аймгийн Баянжаргалан, Сайнцагаан суманд, Дорноговь аймгийн Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн Баянтал сумдад, Цэнхэрмандал сумын таван өрхийн 3474 толгой мал Төв аймгийн Баяндэлгэр, Дорнод аймгийн Баяндун суманд тус тус өвөлжиж байгаа аж. 


Харин Хэрлэнбаян-Улаан тосгоны аймаг дундын отрын бүс нутагт 315 мянган толгой мал оруулахаар шийдвэрлэснээс одоогийн байдлаар Хэнтий, Төв, Архангай, Говь-Алтай, Ховд, Баянхонгор аймаг болон нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн 414 өрхийн 206,4 мянган мал отроор өвөлжиж байна.

相关新闻