ӨМНӨГОВЬ: Өмнөговь аймгийн Мухар шивэртийн ам
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших зүүн сайхан ууланд Ёлын амнаас урагш 7 километр, аймгийн төвөөс 36 километрын зайд хамгийн өндөр мөс бүхий үзэсгэлэнт Мухар шивэртийн ам оршдог.
Мухар
шивэртийн амны жижиг булаг нь 10
орчим метрийн өндрөөс
урсаж, өвөл хадан хана даган тэлж хөлдөн их хэмжээний мөсөн
бүрхүүл үүсгэдэг.
Уг ам нь нар бага тусдаг мухар ам учир зуны ид халуун +38 градусын халуунд ч
мөстэй байдгаараа
гайхамшигтай юм.
Уулын гүн рүү машинаар орж, тусгай тэмдэг тавьсан машины зогсоолоос цааш 750 метр газарт явган алхаж Мухар Шивэртийн аманд хүрдэг.
Аялагчид
алхах замдаа хоёр
хажуугийн хадат уулсын оройд харагдах олон
төрлийн амьтан шувууны дүрс хэлбэрийг сонирхон үздэг.
Тус амны өндөр оргилуудад Ооч Ёл
байнга үүрлэдэг учир аль болох дуу чимээ бага гаргаж, заасан тэмдэглэгээний
дагуу аялахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Ёлын амтай нэг салбар уулс учир өглөө эрт, оройн нар буух үед анхааралтай ажиглаж явбал Мухарт Шивэртийн аманд цөөнгүй зэрлэг амьтан, шувуудыг олж харах болно.
Мухар шивэртийн аманд үзэж харах сайхан зүйл
үүгээр дуусахгүй. Хадан дээр ургасан анхилам үнэрт арцнаас гадна
улаалзгана, тошлой, үхрийн нүд гээд бутлаг ургамлан жимснүүд ургадаг. Мөн өндөр хадны ирмэг эмжиж ургадаг таримал
сонгиноос гурав дахин илүү амт, аагтай, хөлддөггүй зэрлэг сонгино ч ургадаг баялаг нутаг юм.