ӨМНӨГОВЬ: "Тавантолгой" ХК 3.3 сая тонн нүүрс биржээр худалдаалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2024 оны
нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК Монголын
хөрөнгийн биржээр 2023
оны 12 дугаар сарын 28-нд 150 багц, 960.000 тонн коксжих нүүрсний арилжааг хийжээ.
Тавантолгой
ХК-ийн коксжих нүүрсний нэг тонн тутам нь 173.37 ам доллар хүрч,
нийт 166.4 сая ам доллар буюу 568 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийсэн амжилт үзүүлсэн байна.
Биржийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган,
борлуулалт, экспортыг нэмэгдүүлж
нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжаалах ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар 2023 онд нийт долоон удаагийн
дуудлага худалдаагаар 522 багцын 3.3 сая тонн нүүрсийг арилжжээ.