БАЯНХОНГОР: Өргөн хэрэглээний гол нэрийн барааны үнэ өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-11 12:01:50

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт өргөн хэрэглээний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад ямааны мах 7 хувь, хонины мах 9 хувь, сүүний үнэ 6.6 хувиар өсчээ. Мөн нэг литр сүүний үнэ 8000 төгрөгт хүрсэн нь сүүлийн хэдэн жилийн доторх хамгийн өндөр үнэ юм.


Тодруулбал, өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт хонины махны үнэ 1 кг нь 8500 төгрөг, ямааны мах 7500 төгрөг, үхрийн цул мах 13500 төгрөгийн ханштай байна. 1 кг цагаан будааны үнэ 3900 төгрөг, элсэн чихэр 4900 төгрөг, нэгдүгээр гурил 2700 төгрөг, дээд гурил 3200 төгрөгөөр зарагдаж байгаа бөгөөд Улаанбаатар гурил тасарсан, бусад гурилын нөөц бага байгааг худалдаачид хэлсэн. Нэлээд худалдааны төвүүдэд дээд гурилын худалдаа байхгүй байгааг хэрэглэгчид мөн хэлж байна.


Өнөөдрийн байдлаар аймагт 1 литр АИ92 бензиний үнэ 2530 төгрөг, дизель түлшний үнэ 4140 төгрөгийн үнэтэй байна.

相关新闻