ӨМНӨГОВЬ: Ботгоны мөнгөн урамшууллыг 2632 малчин өрхөд олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-12 10:29:12

Даланзадгад, 2023 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт ботго бойжуулсан малчдад мөнгөн урамшуулал олгох тухай аймгийн Засаг даргын захирамжийг 2021 онд баталжээ.

 

"Чинээлэг малчин" хөтөлбөрийн хүрээнд бойжуулсан ботго тутамд мөнгөн урамшуулал олгож эхэлснээр тэмээн сүргийн тоо толгой өсөх, ашиг шим, үр өгөөж нь нэмэгдэх, малчдын орлого дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой 

Өмнөговь аймаг 2023 онд 15 сумын 2632 малчин өрхөд ботго бойжуулсан мөнгөн урамшуулалд нийт 135.250.000 төгрөг зарцуулжээ.  

 

2022 онд 15 сумын 2330 өрхийн 19552 ботгонд 97.760.000 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байна.

 

Цаашид Өмнөговь аймаг тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх, тэмээн соёлыг хөгжүүлж олон улсын хэмжээнд сурталчлах, тэмээний баярыг аялал жуулчлалын салбартай холбож эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой

相关新闻