ЗАВХАН: Улиастайд гүний усны түвшин хэвийн хэмжээнд, бууралт ажиглагдаагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн болон байгалийн горимыг хянах зориулалттай автомат болон хагас автомат газрын доорх усны мониторинг, хяналт шинжилгээний 5 цооногтой.
Тухайлбал Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт, Жинст багт, Дөрвөлжин сумын хайрханы хөндийд, Шилүүстэй сумын төвд, Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвд эдгээр цооногууд байрладаг.
Газрын доорх усны хяналт шинжилгээний мониторингийн 1-р цооногийн 2024 оны 1 дүгээр
сарын хэмжилтийг гар логер багажаар авч Завхан аймгийн Ус, Цаг Уур орчны шинжилгээний
төвд хүргүүлэн groundwater.mn сайтад байршуулсан байна.
Улиастай суманд байршиж байгаа эдгээр цооногууд нь газрын доорх усны түвшний хэмжилт хийдэг. Өөрөөр хэлбэл байгалийн горим болон усны түвшин багасаж байна уу үгүй юу гэдгийг хянах зорилготой юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр Улиастайд гүний усны түвшин хэвийн хэмжээнд, бууралт ажиглагдаагүй байна.
Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас Дөрвөлжин,
Эрдэнэхайрхан сумын нутаг, Хайрханы хөндийн газар доорх усны нөөцөд хяналт
тавих зорилгоор бүрэн автомат хяналтын цооногийг байгуулж ашиглаж байна. Уул
уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа Баян айраг эксплорэйшн ХХК дээр бүрэн
автомат нэг цооног бий.
Энэ нь өдөр бүр автоматаар газрын доорх усны түвшин, ашиглалтын хэмжээг хэмжиж автоматаар програмд мэдээлэл нь ордог. Өөрөөр хэлбэл цооногт зургаан цаг тутам автоматаар усны хэмжилт хийж мэдээлэл ирдэг.
Үр дүн
маш сайн байгаа. Хайрханы хөндийн газар доорх усанд байнгын хяналт тавьдаг
гэсэн үг.
Харин Улиастай суманд байгаа цооногууд нь хагас автомат бөгөөд
заавал очиж мэдээллийг авдаг цооногууд юм гэж Хяргас нуур-Завхан голын сав газрын
захиргаанаас мэдээлэв.