ӨМНӨГОВЬ: Өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Шинэ он гарснаас хойш Өмнөговь аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн талаар Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Тодруулбал, Даланзадгад сумын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг өмнөх долоо хоногийн дундажтай харьцуулан гаргахад үхрийн мах 7.1 хувиар, хонины мах 5.7 хувиар, дизелийн түлш 1.7 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй гарчээ.
Нэгдсэн дүнгээр Өмнөговь аймгийн хэмжээнд өргөн
хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 2.9 хувиар өссөн
байна.