ӨМНӨГОВЬ: Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг угтсан спорт өдөрлөг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэдэг.
Энэ жил шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой тохиож байгаа юм. Ойг угтан Өмнөговь аймгийн ИТХ-аас төрийн албан хаагчдын дунд спорт өдөрлөгийн зохион байгуулж, нээлтэд ИТХ-ын ажлын албаны дарга Л.Батчулуун, шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат Ж.Буд, Б.Зандраа болон төрийн захиргааны байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Спорт өдөрлөгөөр Өмнөговь аймгийн ИТХ-ын нэрэмжит шилжин явах цомын төлөөх гар бөмбөг, танин мэдэхүйн АХА тэмцээнийг төрийн захиргааны албан хаагчдын дунд, харин улс, аймаг, сумын алдар цолтой үндэсний бөхийн барилдааныг нээлттэй зохион байгууллаа.
Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн
ойд зориулсан тус тэмцээнд төрийн
захиргааны 19 байгууллагын 200 гаруй тамирчин оролцжээ.
Гар
бөмбөгийн тэмцээний тэргүүн байрыг Өмнөговь
аймгийн "Алтайн өвөр говийн сав газрын захиргаа"-ны баг
тамирчид эзэлж шилжин
явах цомын эзнээр шалгарсан бол дэд
байрыг "Даланзадгад сумын
ЗДТГ", гутгаар
байрт "Шүүхийн тамгын
газар"-ын баг тамирчид
тус тус эзэллээ.
Эрэгтэй тэгш тоглогчоор Даланзадгад сумын ЗДТГ-ын тамирчин Ц.Сумъяабазар, эмэгтэй тэгш тоглогчоор Шүүхийн тамгын газрын тамирчин Б.Шинэцэцэг нар тодорлоо.
Харин
ИТХ-ын нэрэмжит тэмцээнд 2018, 2019, 2023 онуудад түрүүлж хошой аварга болсон Өмнөговь аймгийн Хүнс
хөдөө аж ахуйн газрын баг
хамт олонд өмнөх шилжин явах цомыг үүрд хадгалуулжээ.