Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллын дэд бүтцийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-27 10:00:05
oyuka_hu@yahoo.com

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Орхон аймагт ажиллаж өөрийн сонгогдсон тойргийн 8 багийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад оролцсон иргэд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хамтын тэтгэврийн тогтолцоог бий болгоход анхаарах хэрэгтэй гэсэн санал гаргав. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг олон иргэн хүсч байлаа. 

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир цаашид Орхон аймагт хийх ажлын төлөвлөгөөгөө товч танилцуулсан юм. Үүнд, Орхон аймгийн хотын статусыг сэргээх, зэсийн баяжмалын үйлдвэр байгуулах, гэр хорооллын айлуудын хашаанд цэвэр, бохир ус татах, Номын сангийн барилга, дөрвөн багийн нутаг дэвсгэрт сургууль барих, бага оврын дулааны станц байгуулах, ахмадын байр барих, түргэн тусламжийн төв байгуулах, багуудын дунд өрхийн эмнэлгийн байр барих ажлыг улсын төсөвт тусгах саналтай байгаа гэлээ.

Мөн Эрдэнэт хотын ногоон байгууламжийг орчин үеийн жишигт нийцүүлэх зорилгоор Словен Улсын Засгийн газартай хэлэлцээр хийсэн гэдгээ хэллээ. Түүнчлэн Австри улсын Засгийн газраас найман сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахаар ажиллаж байгаа гэсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻