ӨМНӨГОВЬ: "Түмэн тэмээний баяр-2024" эвент хоёрдугаар сард болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2024 оны
нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Говийн өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагааны нэг болох "Түмэн тэмээний баяр"-ыг 2024
оны хоёрдугаар сарын
1-3-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулна.
Тус
үйл ажиллагааны дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулж байна.
2023 оны хоёрдугаар сарын 1.
16:00 – 19:00 Зочид төлөөлөгчид,
оролцогчдыг угтан авч байрлуулна.
16:00 – 19:00 Тэмээчдийн техникийн
зөвлөгөөн.
2023 оны хоёрдугаар сарын 2.
09:00 – 13:00 “Түмэн тэмээний баяр –
2024” -ын тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтууд
09:00 – 18:00 Тэмээний сүү, сүүн
бүтээгдэхүүний үзэсгэлэн
10:00 – 12:00 Тэмээтэй буухиа уралдаан /4500 метр/
14:00 – “Түмэн тэмээний баяр - 2024”
-ын нээлтийн ажиллагаа /“Тэмээтэй парад жагсаал”-аар эхэлнэ. Тэмээний
баярт ирсэн жуулчид, иргэд сайн дураараа тэмээтэй парад жагсаалд оролцох боломжтой/
14:00 – 15:00 “Тэмээтэй сайхан хос”-ыг шалгаруулна
14:00 – 16:00 Сайхан буур,
сайхан ингэ шалгаруулна
16:00–17:00 “Тэмээн поло”-гийн аваргын цомын төлөөх тоглолт
16:00 – 17:00 Тайлаг тэмээний уралдаан
19:00 – 22:00 Тэмээний баярт зориулсан
шоу арга хэмжээ /Гранд говь
жуулчны бааз/
2023 оны хоёрдугаар сарын 3.
09:00 – 12:00 “Түмэн тэмээний баяр-2024” наадмын хурдан тэмээний уралдаан
- Атан тэмээний уралдаан
- Хоёр наст буюу Торомны уралдаан
- Хурд хүч, авхаалж самбаа шалгасан
богино зайн уралдаан
09:00 – 14:00 Тэмээний сүү, сүүн
бүтээгдэхүүний үзэсгэлэн
14:00 Тэмээчид, малчдын
авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа тэмцээн”
16:00 Шагнал гардуулах, хаалтын ажиллагаа.