ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 3171 айлын 131 нийтийн орон сууцыг ашиглаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2021-2023 онд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 590 айлын 26 нийтийн орон сууц ашиглалтад оржээ.
Энэ онд Хархорин, Арвайхээр суманд 104 айлын таван орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр аймаг 3171 айлын 131 нийтийн орон сууцтай болсноос Aрвайхээр суманд 2898 айлын 112 орон
сууц харьяалагдаж байна.
Ирэх
онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 407 айлын 13 орон сууцны барилга угсралтын
ажлыг 10-85 хувийн гүйцэтгэлтэй барьж байгаа аж.
2021-2023
онд нийт 695 сая төгрөгийн
хөрөнгөөр 17 орон сууцны дээвэр, гадна фасадыг засварлажээ.