Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр хүүхдийн хөгжилд дэмжлэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-26 15:56:05

Боловсролын чанарын шинэчлэл төслийн бүрэлдэхүүн хэсэг нь “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр” юм. Хөтөлбөрийн эхний үе шатанд Ховд аймгийн 13 сургуулийн төсөл шалгарч 78 сая төгрөгийн, хоёрдугаар үе шатанд 11 сургуулийн 66 сая төгрөгийн төсөл шалгарч амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ нь цөм хөтөлбөрийн хэрэгжилт болох хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор дэмжихэд сургууль өөрөө бүтээлчээр төлөвлөн, үр дүнтэйгээр удирдан хэрэгжүүлж, сургууль бүр жишиг  “Хүүхдийн хөгжлийн хөтөлбөр”-тэй болоход нь дэмжлэг болж байна.

Энэ хөтөлбөрөөс бага боловсролын хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжиж, бага ангийн сурагчдын эх хэл, математик, байгалийн ухааны мэдлэг, чадварыг хөгжүүлэх, сургалтыг дэмжих бүтээлч үйл ажиллагааны агуулгыг баяжуулах, хүүхэд бүрийн авьяас, давуу талыг нээх зорилгоор сургуулиудын санал болгосон төслийг санхүүжүүлэхэд БСШУЯ-наас 1 сургуульд 3000  ам.долларын тэтгэлэг олгож байна.

А.Бямбасүрэн

相关新闻