Японы H3 пуужинг ирэх хоёрдугаар сард хөөргөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ТОКИО, 2023 оны
арванхоёрдугаар сарын 29 /NHK/. Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ H3 шинэ зөөгч пуужинг хөөргөх хоёр дахь оролдлогоо ирэх хоёрдугаар сарын 15-нд хийхээр болсноо мэдэгджээ.
JAXA пуужинг
хөөргөх товыг пүрэв гарагт албан ёсоор зарласан бөгөөд Японы баруун өмнөд нутгийн Кагошима мужийн Танегашима
сансрын төвөөс өглөөний 09:22
цагт хөөргөхөөр төлөвлөсөн байна.
Энэ оны
гуравдугаар сард хийсэн анхны
хөөргөлтийн хувьд пуужингийн
хоёр дахь шатны хөдөлгүүр асаагүйн улмаас амжилтгүй болсон юм. JAXA-гийн мэргэжилтнүүд уг нислэгийн
мэдээлэлд дүн шинжилгээ хийж, нарийвчлан судалсны
дараа амжилтгүй болоход нөлөөлсөн гурван үндсэн хүчин зүйлийг тодорхойлжээ.
Улмаар
сансрын агентлаг 2024 оны гуравдугаар
сарын эцэс гэхэд хоёр дахь оролдлого хийх зорилгоор эд анги, бүрдэл хэсгүүдийг илүү сайн шалгах зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авчээ. H3 нь H2A пуужингийн залгамж халааг авах ёстой бөгөөд даацыг нь
1.3 дахин нэмэгдүүлж, хөөргөх зардлыг нь ойролцоогоор хоёр дахин бууруулах төлөвтэй байна.