СЭЛЭНГЭ: Ойн салбар дахин нэг гавьяатаа угтан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-29 10:35:53

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоноос Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан төрлөө.

 

Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн голлох аж ахуйн нэгжүүдийн нэг "Буян од" ХХК-ийн захирал, ойн аж ахуйн инженер В.Буянтогтох төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан гэсэн эрхэм цол хүртлээ.

 

Тэрбээр Тужийн нарсыг сэргээх их үйлс болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд үнэтэй хувь нэмэр оруулж яваа юм.

相关新闻