ӨВӨРХАНГАЙ: Томуу, томуу төст өвчлөл идэвхжлийн түвшинд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2023 оны
арванхоёрдугаар сарын 28
/МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт
томуу, томуу төст өвчний тархалт “Улирлын томуу, томуугийн цар тахлын
үнэлгээ”-гээр идэвхжлийн
түвшинд байна.
Сүүлийн 7 хоногийн мэдээгээр аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэг 7408 байснаас 586 буюу 7.9 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж, өмнөх долоо хоногоос 2.9 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар тус тус нэмэгджээ. Томуу, томуу төст өвчлөлийн 87.7 хувийг 16 хүртэлх насныхан, үүний 59.3 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа аж.
Амьсгалын
замын цочмог хүнд халдварын улмаас 88 өвчтөн БОЭТ, Хархорин Нэгдсэн эмнэлэг, сумдын
эмнэлэгт хэвтэн эмчлүүлж
байна. Одоогоор аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн
тасагт 49 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд хоёр тохиолдол
байна.
Өнгөрөгч
долоо хоногт вирус судлалын лабораторийн мэдээгээр 22 сорьц томуу, томуу төст
өвчин, коронавирусний 5 тохиолдол илэрчээ.