ХӨВСГӨЛ: Оны онцлох хүүхэд тус бүрийг 1 сая төгрөгөөр урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-27 17:10:18

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдийн давуу тал, амжилт, ололт, зөв үлгэр дуурайлал, эерэг хандлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор оны "Онцлох хүүхэд, баг, хамт олон"-ыг шалгарууллаа.    



Энэ жил оны шилдэгт 85 хүүхэд 9 төрөлд нэр дэвшсэнээс 9 хүүхэд шилдгээр шалгарч шагналаа гардан авлаа.



Шилдэг хүүхэд тус бүрийг 1 сая төгрөгөөр урамшуулж байгааг Засаг дарга П.Лхагважав онцолж байлаа.


Хөвсгөл аймаг ирэх оныг Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил болгон зарлаж, олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

 

相关新闻