ДОРНОГОВЬ: 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 2022-2023 онд Дорноговь аймгийн есөн аж ахуй нэгж 1,2 тэрбум төгрөг, сумдын Хоршоо хөгжүүлэх сангаас 112 иргэн, аж ахуйн нэгж 2,9 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл авчээ.
Хөнгөлөлтэй зээлийг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, 10 хүртэл ажилтантай бичил бизнес эрхлэгчид авсан байна.
Дорноговийн бизнес эрхлэгчид эрчимжсэн мал аж ахуй, хүлэмж мод үржүүлэг, тоног төхөөрөмж, дөрвөн улирлын хүлэмж, мал эмнэлгийн үйлчилгээний байр, тоног төхөөрөмж, оёдлын тоног төхөөрөмж, хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрийн тоног
төхөөрөмж зэрэг чиглэлээр зээлийн
санхүүжилтийг зарцуулж буй.