СЭЛЭНГЭ: Анхдугаар тэмцээнийг хилчид манлайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-25 16:08:29

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын газар, Пауэрлифтингийн холбоотой хамтран хэвтээ шахалт /классик/ болон гараар таталтын аймгийн аварга шалгаруулах “Сэлэнгэ-2023” тэмцээнийг анх удаа зохион байгуулжээ.

 

Тус анхдугаар тэмцээнд Монгол Улсын баатар, Ж.Нэхийтийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0101 дүгээр ангийн баг тамирчид амжилттай оролцож тэргүүн байрын эзэд болсон байна.  

 

Тодруулбал, тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд дэд ахлагч С.Жаргал алт, мөнгө, хошууч О.Нинжбадгар мөнгө, хүрэл, хошууч Э.Отгонжаргал мөнгө, хүрэл медаль хүртжээ.

 

Мөн дэд ахлагч Б.Цэдэн-Иш, хошууч А.Лхагвадорж нар тус тус мөнгөн медаль хүртсэн байна. 

相关新闻