СЭЛЭНГЭ: Зүүнбүрэн, Цагааннуур суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-25 13:10:32

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Цаашид цаг агаар муудаж цас нэмж орвол Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хамт Зүүнбүрэн, Цагааннуур сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчдын төлөөлөлтэй уулзлаа.

 

Энэ жилийн хувьд өвөлжилт хүндхэн болох урьдчилсан төлөв байдал ажиглагдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар дээрх сумдын нутгаар цасны зузаан 19 см зузаантай байна.

 

Тухайн сумдын малчдын хувьд 12 сараас эхлэн малаа гар тэжээлд оруулж, өвлийн турш хэрэглэх өвсөө хэдхэн хоногт дийлэнхийг нь хэрэглэсэн. Иймээс малаа оторт авч гарахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа хэмээн аймгийн даргад ярьж байв.

 

Цаашид цаг агаар муудаж цас нэмж орвол дээрх сумд зудын байдалд шилжихэд тун ойрхон байгаа ажээ.

 

相关新闻