᠌ӨМНӨГОВЬ: "Эрүүл элэг" хөтөлбөр эрчимтэй хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2023 оны
арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд "Эрүүл элэг"
хөтөлбөрийн хүрээнд зорилтот насны хүн амын 74.5 хувь буюу 14522 хүнийг элэгний хавдрын эрт илрүүлгийн үзлэг
шинжилгээнд хамруулжээ.
Тэдгээрээс С вирустэй 0.78 хувь буюу 166, В вирустэй 1.55 хувь буюу 230 иргэнийг эрт илрүүлж эрүүл мэндийн байгууллагын хяналтад шилжүүлж, эмчлэн эрүүлжүүлжээ.
Элэгний В вирусний эсрэг сайн дурын
дархлаажуулалтад 1321, элэгний
В, С, Д вирусний идэвхжил тоолох шинжилгээнд 126 иргэнийг тус тус нэмж хамруулан, шаардлагатай
эмчилгээ үйлчилгээг цаг
алдалгүй хүргэжээ.
Цаашид Өмнөговь аймгийн хэмжээнд элэгний В, С, Д вирус тоолох
лабораторийн шинжилгээг шинээр нэвтрүүлэхээр төлөвлөн
шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан
авах үйл ажиллагааг
зохион байгуулж байна.
Энэхүү
элэгний В, С, Д вирус тоолох лаборатори 2024
оны нэгдүгээр улирлаас үйл
ажиллагаагаа эхлүүлж, эрт илрүүлгийн оношилгоог орон нутаг түргэн шуурхай хийх нөхцөл боломжоор хангагдана хэмээн албаныхан
мэдээллээ.