“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудтай холбоотой 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-20 09:09:47

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын энэ оны 63 дугаар тогтоолоор байгуулсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр үргэлжилнэ.


Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна. Үүнд,

1. “Тавантолгой түлш" ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар

2. Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил

3. Тавантолгой дулааны цахилгаан станц

4. Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл

5. Кокс-эрчим хүчний үйлдвэр

6. Шивээ Овоо ХК

7. Багануур ХК багтсан аж.


Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцох юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцоно.

相关新闻