Өмнөд Солонгос, АНУ, Япон пуужингийн мэдээлэл солилцох систем нэвтрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2023 оны
арванхоёрдугаар сарын 19 /Kyodo/. Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд Умард Солонгосын баллистик
пуужингийн талаарх мэдээллийг цаг алдалгүй солилцох системийг мягмар гаргаас нэвтрүүллээ гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Пёньян
удаа дараа пуужин харваж байгаа энэ үед гурван улс гурван талын хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаатай
холбогдуулан эл алхмыг хийжээ.
Энэхүү систем нь Умард
Солонгосоос харвасан пуужингуудыг илүү хурдан, нарийвчлалтай илрүүлэх, хянах боломжийг гурван улсад олгоно.
“Гурван улс ард түмнийхээ аюулгүй байдлыг хангах чадавхыг дээшлүүлэхийн тулд Умард Солонгосын хөөргөсөн пуужинг илрүүлж, үнэлэх системийг нэвтрүүллээ” гэж Батлан хамгаалах яам мэдээлжээ. Саяхан хийсэн урьдчилсан туршилтаар системийн ажиллагааг амжилттай шалгасан бөгөөд хэвийн ажиллаж байгааг яамны мэдэгдэлд дурдсан байна.
Умард Солонгосын
тал “Хвасон-18” тив
алгасагч баллистик пуужин
хөөргөснөөс ердөө нэг хоногийн дараа системийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Пёньян хамгийн сүүлд ийм пуужинг долоодугаар сарын 12-нд харваж
байв.
Мөн гурван улс гурван талын цэргийн сургуулилалт хийх олон жилийн төлөвлөгөөг гаргасан гэж тус яам мэдэгдсэн байна. Умард Солонгосоос учирч буй пуужингийн болон цөмийн аюул заналын эсрэг илүү сайн хариу арга хэмжээ авахын тулд тэдгээр төлөвлөгөөг ирэх оноос хэрэгжүүлэх ажээ.