ӨМНӨГОВЬ: Цасан шуурга шуурч, эрс хүйтэрсэн үед сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-19 09:20:16

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар 2023 оны арванхоёрдугаар сарын 13-18-ны өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурсан өдрүүд үргэлжилж байна.

 

Цасан шуурганы үеэр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Ханхонгор сумын Хацрын ар хэмээх газраас 6.00 цагт гэрээсээ гараад сураггүй байгаа нэг иргэнийг, аймгийн ОБГ, Сумын онцгой комисс, ар гэрийнхэн нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг 4 техниктэйгээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Мөн 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Приүс-20 машинтай 2 иргэн Хүрмэн сумын нутагт холбоо тасарч ар гэрээс нь 2023 оны арванхоёрдугаар  сарын 14-ний өдөр дуудлага мэдээлэл ирүүлснийг ОБГ-ын долоон албан хаагч 200 км радиуст эрэн хайж 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Хүрмэн сумаас 120 км-ийн зайд Цахирын хяр Бөгтийн элсэн манхан хэмээх газар автомашин нь элсэнд суусан байхыг олж амь насыг нь авран хамгааллаа.

 

Иймд цаг агаарын нөхцөл байдал хүнд, эрс хүйтэрсэн энэ өдрүүдэд сонор сэрэмжтэй байж, осгох, төөрөх, хөлдөх аюулаас өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахыг аймгийн ОБГ-аас сэрэмжлүүллээ.

 

相关新闻