ӨМНӨГОВЬ: Эрүүл мэндийн төвүүдийг түргэн тусламжийн тоноглосон автомашинаар бүрэн хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2023
оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг
даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд 2024 онд 15 сумын эрүүл мэндийн төвүүдийг тоноглосон холын зайн
түргэн тусламжийн автомашинаар 100 хувь хангахаар төлөвлөжээ.
Тус
үйл ажиллагааны хүрээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Манлай, Номгон, Мандал-Овоо сумын эрүүл мэндийн
төвүүдэд орон нутгийн төсвийн 600,0 сая төгрөгөөр тоноглогдсон холын зайн
түргэн тусламжийн автомашиныг шийдвэрлэн холбогдох мэргэжилтнүүдэд хүлээлгэн өглөө.
Өмнөговь аймгийн сумын эрүүл мэндийн төвүүд туулах чадвар сайтай, тоноглогдсон түргэн тусламжийн автомашинаар хангагдсанаар алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэд, малчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжоор хангагдаж байна.
Мөн Өмнөговь аймгийн БОЭТ-ийн нярай судлалын тасагт "Эх, хүүхдийн эрүүл мэнд" хөтөлбөрийн хүрээнд нярай судлалын тасагт дутуу төрсөн нярайн асран хамгаалагчдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, ая тухыг нь хангах зорилгоор гэр бүлийн өрөөг шинээр нээж, бүрэн тохижууллаа.
Энэхүү өрөө нь нярайг дараагийн шатны төрөлжсөн мэргэжлийн
эмнэлэгт шилжүүлэх хүртэлх хугацаанд
элдэв эрсдэл үүсэхээс сэргийлэх зорилготой.