ӨМНӨГОВЬ: Томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 207 сая төгрөг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-14 11:41:04

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл нэмэгдэж, хатгалгаа, хүндрэл их байгаа тул шаардлагатай эм, эмчилгээний бүтээгдэхүүн яаралтай хэрэгцээтэй байгаа талаар мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

 

Өмнөговь аймгийн Онцгой комиссын 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны хуралдаанаар томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ, эм тарианд зориулан нийт 207 сая төгрөгийг шийдвэрлэжээ. 

Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасаг 30 ортой. Өнөөдрийн байдлаар 49 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 15 хүүхэд хүнд хэлбэрийн хатгалгаатай, эмчилгээ авахгүй маш хүнд, ачаалал ихтэй байгаа тухай мэргэжлийн эмч нар анхаарууллаа.

 

Олон төрлийн вирусээр үүсч байгаа томуугийн өвчлөлийг зөв эмчлэхгүй бол хүндрэх эрсдэлтэй. Хүүхдийн тасаг үүдэндээ нэмэлтээр ор дэлгэн хүүхэд авч байгаа ч хүйтэн,  шаардлага хангахгүй орчин нөхцөл  тул аль болох  тасагтаа нэмж оруулах чиглэлийг барин ажиллаж байна гэв.

Тиймээс олон нийтийг хамарсан үйл ажиллагааг багасгах,  бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг гэр орондоо хүүхдээ асрах боломжоор хангах, хүүхдийн эмч сувилагчийн хүний нөөцийг нэмэгдүүлэх тал дээр бодлогоор анхаарах хэрэгцээ шаардлага байгаа тухай ч албаныхан онцоллоо.

相关新闻