БАЯН-ӨЛГИЙ: Малын хулгай 61,1 хувиар буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-12 17:29:50

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд оны эхний 3 улирлын байдлаар мал хулгайлах 7 гэмт хэрэг бүртгэгджээ.


Энэ нь бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 2,2 хувийг эзэлж байгаа ба өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 11 хэрэг буюу 61,1 хувиар буурсан үзүүлэлт аж.


Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 85,7 хувьтай байна. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг мал нядалгааны газар, малын зах, махны худалдааны төвийн удирдлагуудтай гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа. Мөн "Угур", "Азат", "Нөхөд", "Зергер-Интернэшнл", "Жанат", "Азых" зэрэг мах бэлтгэдэг компаниудын үйл ажиллагаанд 3 удаа хяналт шалгалт хийж, мал, махны гарал үүслийн гэрчилгээ, нөөцлөгдсөн махыг шалгажээ.


Одоогийн байдлаар тус аймгийн 12 сум, 1 тосгонд нийтдээ 78 малчдын бүлгэмийн 456 хүн аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллаж байгаа ажээ.  

相关新闻